Т.Батмагнай, Ж.Ганбат, Б.Батцэцэг нарыг АТГ-т шалгуулна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр болсон Оюутолгойн ажлын хэсгийн хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны Төсвийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, Дотоод аудит хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Батцэцэг нарыг АТГ-т шалгуулахаар болжээ.
Эдгээр албан тушаалтнуудыг Оюу толгой ХК-д хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн 130 сая ам.долларын торгуулийг 02 дугаар сараас 06 дугаар сар хүртэл дөрвөн сарын хугацаанд хав дарж байгаад гаргаж ирэхдээ 30 сая ам.доллар болгож бууруулсан нь авлигын хэргээр шалгуулах үндэслэл болно гэжээ. Түүнчлэн энэхүү мөнгийг нуун дарагдуулж, Оюутолгой ХК-иас хахууль авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ