Н.Батцэрэгийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлэв

Өчигдөр Засгийн газраас шинээр томилох сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барьсан.Засгийн газраас хуулийн төсөл өргөн барихдаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын нэрийг өргөн бариагүй.

Учир нь уг яамны сайдад "Шударга ёс" эвслийн бүлгээс хүн томилох байсан ч бүлэг дотроо тохиролцож чадаагүй байсан учраас хүлээж байсан юм. Харин УИХ дахь МАН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаанаас Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад бүлгийн дарга Н.Батцэрэгийг нэр дэвшүүлэх шийдвэр гаргажээ.

Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригтыг, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжидийг томилохоор өргөн бариад байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ