З.Баянсэлэнгэ: Би тэвчээд л хараад байгаа шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сайд нарыг өөрчлөх тухай Байнгын хорооны шийдвэрүүдийг хэлэлцэж байна. З.Баянсэлэнгэ гишүүн энэ үеэр үг хэллээ. Тэрээр "Шударга Ёс" эвслийг Шударга бус эвсэл хэмээж байгаад эгдүүцэж байгаагаа онцолсон юм.
Гишүүн "Шударга Ёс эвсэл төрийн ажил гацааж байна гээд байна, тэр бүү хэл Шударга бус эвсэл гэж доромжилж байна, би тэвчээд л хараад байгаа шүү. Гишүүдийн ярьж байгаа үгийг сонсохоор бас гайхаад байх юм. Өнөөдөр ярьж байсан үгээ маргааш болохоор мартчих юм.
Сөрөг хүчинд мартсан бол өчигдөрхөн хэлж байсан үгийг чинь сануулъя. Сангийн сайд Ч.Улааныг огцруулъя гэж санал оруулж ирж байсан биз дээ. Энэн шиг хүн л хэрэг алга гэж байсан, тэгээд өнөөдөр ээ гэгээн минь зүгээр сайн ажиллаж байсан сайдыг огцруулах нь гээд худлаа хайр зарлаад.
Ийм явуургүй үйлдлээ боль, худлаа жүжиг тоглохоо боль гэж би хэлмээр байна. Өнөөдөр сайтуудаар бичээд байна шд, "Шударга ёс" эвсэл төрийн ажлыг гацааж байна гээд байна шд. Тэр ерөнхийлөгч нь л зөвшилцөхгүй байгаам байна лээшд. Шударга бус эвсэл ч гэх шиг шударга бусдаа яасын. Харин хэн нь гацааж байгаа гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон түмэн харж байгаа гэж бодож байна." гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ