Ерөнхий сайдыг огцруулах саналд 28 гишүүн гарын үсэг зуржээ

Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг МАН-ын бүлэг УИХ-ын даргад өргөн барьсан.

Уг төслийг дэмжиж МАН-ын 26 гишүүн гарын үсгээ зурсан бөгөөд бие даагч гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дэд дарга “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Л.Цог, АН-ын гишүүн Ж.Батзандан нар мөн дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Ингэснээр одоогоор нийт 29 хүн гарын үсгээ зураад байна. МАН-ын бүлгээс Н.Алтанхуягийг огцруулах болсон шалтгаанаа хэвлэлийхэнд танилцуулж байна. Цаашид ч огцруулах хүсэлтэй гишүүдийн тоо нэмэгдэж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ