Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг дахин хөндөнө

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудалд ажлын хэсэг гаргаж асуудлыг дахин тавихаар болжээ. Мөн төсвийн хүрээний мэдэгдлийн талаар дахин тавихаар болжээ. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Засгийн газар хяналтаас гарчихсан ийм байдалтай байж болохгүй. 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлахаас өмнө нарийн судлах, ярих зүйл бий. Биднийг ажлын хэсэг гаргая гэхэд АН-ынхан дургүйцдэг. Гэвч бид энэ талаар Эдийн засгийн байнгын хороонд дахин тавина” гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ 7 хоногт Монгол Улсад
Уржигдар 07 цаг 35 мин

Өдөртөө 27 хэм дулаан байна
Уржигдар 07 цаг 32 мин