Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хойшлууллаа

МАН-аас өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан боловч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ажлын таван хоногийн завсарлага авснаар хойшлууллаа.
Энэ талаар "Шударга ёс" эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ "УИХ төсөвөө батлаагүй байна. Мөн яамдуудын бүтцээ эцсийн байдлаар хэлэлцэж шийдээгүй. Энэ мэт шийдвэрлээгүй олон асуудал байхад гэнэт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярих нь дарааллын хувьд боломгүй санагдаж байна. Тиймээс манай бүлэг завсарлага авч байна" хэмээсэн юм.
Ерөнхий сайдыг хариуцлагагүй ажиллаж эдийн засгийг бүхий л үзүүлэлтүүдийг унагаж мөн ард түмний амьдралыг доройтуулсан гэж үзэн 28 гишүүний гарын үсэгтэй Ерөнхий сайдыг огцруулах тухай төслийг өнгөрсөн долоо хоногт МАН өргөн барьсан билээ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ