Ж.Батзандан: Өөрчөлтүүдийг дэмжиж байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүд үг хэлэв. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Маш олон чухал хуулийн төслүүд орж ирж байгаа. Үүний нэг болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд нэмэлт өөрчлөлт тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн төсөл, Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байгаа. Нааштай өөрчлөлтүүд орж ирж байгаа. Өөрчлөлтүүдийг дэмжиж байгаа. Шүүхийн шийдвэрийн зарим чиг үүргүүдийн хувьд шилжүүлэх реформ дэлхийн олон улс оронд хийгдээд эхэлчихсэн.
Барууны улс орнууд Эрүүгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зарим хэсгийг хувьд шилжүүлээд эхэлчихлээ. Иргэний шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг хувийн компаниудаар зарим улс орнууд гүйцэтгүүлээд эхэлчихсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хувийн хэвшилтэй хамтарч хийдэг реформ, хэв загварууд дэлхийн олон улс орнуудад бий болчихлоо шүү. Өнөөдрийн та бүхний оруулж ирж байгаа хуулийн төслүүд бол одоо байгаа хуулиудаа жаахан жаахан, өөрчилж эрэг шургийг нь чангалж байгаа л хэрэг. Энэ бол цогц реформ биш, гүнзгий өөрчлөлт биш шүү. Цаашид энэ Шүүхийн шийдвэрийн захиргааны шийдвэр гүйцэтгэл, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэл, Иргэний шийдвэр гүйцэтгэлийнхээ цогц гүнзгий реформыг оруулж ирээрэй гэж хүсмээр байна”гэв.
Ингээд санал хураахад гишүүдийн 83,3 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, Хууль зүйн байнгын хороонд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүргийг өглөө.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ