Бие даагчид Оюутолгойн асуудлаар зарим байцаагчдыг АТГ-т өгчээ

Өнөөдөр УИХ дахь бие даагчид мэдээлэл хийлээ. Тэд хэд хэдэн асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. Тухайлбал, засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Тэгж байж төсвөө хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Мөн энэ үеэр С.Ганбаатар гишүүн 130 сая ам.долларын татварыг 30 сая.ам доллар болгож бууруулсан Оюутолгой компани болон үүнтэй холбогдох татварын зарим байцаагч нарыг АТГ-т өгсөн гэдгийг хэллээ.
Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш энэ талаар мэдээлэл авахыг хүссэн ч хэн ч тоймтой хариу өгөөгүй учраас ийнхүү АТГ-т өгсөн гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар 2015 оны Мөнгөний бодлогыг танилцуулах үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Би ханшийг хариуцахгүй” гэж мэдэгдсэн нь хариуцлагагүй үйлдэл хэмээн огцрох хүсэлтээ өгөх ёстой гэж бие даагчид үзэж байгаа аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ