Н.Алтанхуяг намаа өгөөд, Засгаа авах тохироо хийгдсэн үү

Төрийн гурван өндөрлөг өчигдөр орой болтол Их тэнгэрийн аманд хуралдаж улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Энэ уулзалтаас гарах үр дүн болон өнөөдөр Ерөнхий сайд мэдэгдэл хийхээр болсон тухай мэдээлэл улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийтийн дунд нэлээд хүлээлт үүсгэсэн билээ.
Намынхаа нэр хүндийг бодоод, дараагийн сонгуулийг урьдаас харсан ч Ерөнхий сайд сайн дураараа огцрох мэдэгдэл хийх нь хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байсан бол үүний хажуугаар дахин өөр хувилбар гарч ирж байна.
Эх сурвалжийн өгүүлж буйгаар Ерөнхийлөгч, УИХ-ын даргын шахалтад орсон Н.Алтанхуяг АН-ын ҮЗХ-г ойрын үед хуралдуулж намын дотоод асуудлаа хэлэлцэх болсон гэнэ. Мөн ҮЗХ-ны хурлаар намын даргыг өөрчлөх асуудлыг хөндөн тавьж Н.Алтанхуяг дараагийн хүндээ тамгаа шилжүүлэн өгөөд Ерөнхий сайдын суудалдаа хэвээр үлдэх тохироо хийгдсэн хэмээн эх сурвалж мэдээлж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ