Лу.Болд гишүүн яамныхаа машинаар осол хийгээд таг чиг болжээ

УИХ-ын гишүүн Лу.Болд Ерөнхий сайдын Засгийн газрыг дахин эмхлэх төлөвлөгөөнд өртөж "давхар дээл"-ээ тайлсан. Сайдын албаа хүлээлгэж өгсөн Лу.Болд сайд асан өнгөрсөн 27-ны өдөр яамныхаа УНҮ 0234 улсын дугаартай автомашинтайгаа зам тээврийн осол гаргасан тухай баттай эх сурвалж мэдээллээ.
Үүнээс үзвэл сайд асан албаны тэргээ яамандаа хүлээлгэн өгөөгүйгээр барахгүй осол гаргаад авчээ. Улмаар осол гаргасан автомашинаа эргүүлж ч өгсөнгүй яасан нь мэдэгдэхгүй таг чиг болсон байна. Сайд байсан учраас унаж явсан машинаа эвдээд өгдөг, бүр цаашилбал өгөхгүй байсан ч болдог бололтой.
С.Тэлмэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ