Гишүүд хэмнэлтийг дэмжив

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр бараа бүтээгдэхүүн авах зардлыг өсгөхгүй, төрийн гурван өндөрлөгөөс бусдын гадаад дотоод томилолтын зардлыг 50 хувиар багасгасан зэрэг хэмнэлтийг гишүүд дэмжиж байсан. Харин төсвийг захиран зарцуулах эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх санааг эсэргүүцэж байлаа. Ийнхүү дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн ч дагалдан орж ирсэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтын дүн 50:50 хувиар тэнцсэн юм.
Тиймээс байнгын хорооны хурлаар дэмжлэг аваагүй хуулийн төсөл УИХ –аар хэлэлцэгдэх болжээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ