Төсвийн төсөөллийн өөрчлөлт дэмжигдсэнгүй

УИХ-ын чуулганаар дөнгөж сая Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэнгүй.
Санал хураалтын өмнө сөрөг хүчнээс багагүй шүүмж ирсэн юм. Уг төсөлд 2015 оны хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 7,1, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 7,160.4 тэрбум төгрөг, хэрэглээний үнийн индексийн дундаж түвшин 7,0 хувь,нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 7,638.8 тэрбум төгрөг, улсын өрийн нийт хэмжээ нь ДНБ-ийн 40 хувьд байна гэх зэргээр тооцсон байлаа.
Ийнхүү дээрх хуулийн төслийг Засгийн газарт буцаахаар болсон нь хүчин төгөлдөр байгаа төсвийн хүрээний мэдэгдэлд л баригдана гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд онцлов.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ