ААН-үүдийг дэмжсэн төсөл дэмжигдлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болов. Тус төслүүдтэй холбоотой санал, асуулт гараагүй юм. Тиймээс ААН-үүдийг дэмжсэн эдгээр төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хороонд шилжүүлэхээр боллоо.
Борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох асуудлыг, түүнчлэн 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 1 хувь болгох тухай зэргийг энэхүү төсөлд тусгасан ажээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ