УИХ-ын чуулган өндөрлөв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2015 оны төсвийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн таван хууль, хоёр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд түр завсарлага авч, Төсвийн байнгын хорооны хуралдсан юм.

Чуулган завсарлахаас өмнө Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг нь гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мөн бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжих хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэх тухайөөрчлөлтийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2015 оны төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг бүхэлд нь хууль санаачлагчид буцаах саналыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гаргаж, Байнгын хорооны гишүүд дэмжлээ. Үүнийг нэгдсэн чуулганаар ч мөн буцаах санал давамгайлжээ. Ийнхүү орон нутагт эрх шилжүүлэх агуулга бүхий төсөл унасан байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ