МАН-аас Г.Дэнзэнгийн мөнгө идсэн баримтыг дэлгэнэ


Яг одоо 15.00 цагт МАН-ын бүлгээс мэдээлэл хийж Г.Дэнзэнгийн “Эрдэнэс-Тавантолгой” компаниас хууль бусаар гаргуулсан мөнгөний баримтуудыг олонд нийтэд дэлгэх гэж байна. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан
Г.Дэнзэнгийн асуудлыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН-ын гишүүдийн саналаар хойшлуулсан юм. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаандҮндэсний аудитын газартай хамтранхийсэн шалгалтын дүнг хэлэлцэх байсан. Тус шалгалтаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас хууль бусаар 4.6 тэрбум төгрөгийг гаргуулсан хүнийг Г.Дэнзэн гэдгийг батлаад байгаа. УИХ-ын гишүүд Г.Дэнзэнгийн асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, хариуцлага ноогдуулах ёстой гэж үзэж байгаа юм. Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ