АТГ: Л.Гансүх 13 тэрбум төгрөг завшсан нь тогтоогдсон

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх батлан даалтад гараад зургаа хонож байна. АТГ-аас Л.Гансүхийг 3.6 тэрбум төгрөг завшсан нь тогтоогдсон тухай өнгөрсөн зун мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр АТГ-аас албан ёсоор мэдээлэл хийж, Л.Гансүх нарын 10 хүн 13 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан болохыг тогтоосон гэв. Мөн Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулж байгаагаа дуулгалаа. Харин энэ талаар өмгөөлөгч Ц.Баасандоржоос тодруулахад “Намайг шалгаж байгаа талаараа огт мэдэгдээгүй. Би лав мэдэхгүй” гэсэн хариулт өглөө.

Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ