Н.Алтанхуягийг огцруулах саналыг дэмжсэн АН-ын гишүүн намаасаа хөөгдөнө

Өнөөдөр ерөнхий сайдыг огцруулах асуудлыг байнгын хороо хуралдаж, гишүүдийн дийлэнх нь огцруулах саналыг дэмжсэн. Тиймээс өнөөдрийн УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх гэж байна.

Хэрэв чуулганы хуралдаан дээр Н.Алтанхуягийг огцруулах саналд АН-ын гишүүн кноп дарвал намаасаа шууд хөөгдөх юм байна. Мөн тус намын Хяналтын ерөнхий хороо Ж.Батзандан нарын огцруулах мэдэгдэлд гарын үсэг зурсан гишүүдийг шалгаж байгаа юм байна. Учир нь намын дотоод дүрэмд “...өөрийн нам дангаар болон хамтарч байгуулсан Засгийн газар сонгогдсон засаг даргыг намын шийдвэрийг зөрчин огцруулсан нь тогтоогдвол намаас хасах...” гэж заасан байдаг аж.

Өөрөөр хэлбэл намын гишүүн өөрийнхөө намын Ерөнхий сайдыг огцруулах үйлдэлд оролцвол шууд намаасаа хөөгдөнө гэсэн үг юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ