М.Зоригт: Г.Дэнзэнгийн хадам аавыг дэмжихгүй

Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдааны 17 гишүүний 11 нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжиж кноп дарсан.

Тэдний дунд АН-аас АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Р.Бурмаа нар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн юм. Мөн АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн М.Зоригт ч Н.Алтанхуягийг дэмжихгүйгээ илэрхийллээ. Тэрээр "Дэнзэнгийн хадам аавыг дэмжихгүй" гэсэн бичгийг ширээн дээрээ тавьжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ