Н.Алтанхуяг Засгийн газрын тамгыг хүлээлгэн өглөө

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 54.5 хувийн саналаар огцруулсан. Дараагийн Ерөнхий сайдыг хуулийн дагуу 14 хоногийн дараа томилно.

Энэ хугацаанд Ерөнхий сайдын үүргийг Шадар сайд түр хариуцан ажиллах юм.

Тиймээс Н.Алтанхуяг дөнгөж сая Засгийн газрын тамгыг Шадар сайд Д.Тэрбишдагвад хүлээлгэн өгсөн байна.

Энэ тухай Н.Алтанхуяг "Засгийн газрын тамгыг Шадар сайд Д.Тэрбишдавгад хүлээлгэн өглөө. Монгол төрийн гал голомт үүрд мандан бадраг" гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ