Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд;

  • Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “А” танхимд:

3.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

09.00 цагаас:

1.Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал;

-Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.НОМТОЙБАЯРтанилцуулна.

2.Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.10.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүргийг гүйцэтгэгч Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГтанилцуулна.

3.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.БОЛД танилцуулна;

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ