Н.Алтанхуяг шүүхэд хандлаа

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 54.5 хувийн саналаар огцруулсан. Огцруулах үндэслэлд түүний эргэн тойронд байгаа хүмүүс ихээхэн нөлөөлсөн гэдэг. Тодруулбал, түүний охин А.Саранзаяа, ахлах зөвлөх Л.Гансүх, хүргэн Г.Дэнзэн гээд эргэн тойрны хүмүүс нь бүгд хэдэн тэрбумын хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Энэ Засгийн газар бүрдсэнээс хойшхи хугацаанд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээс хоёр дахь удаагаа тавьж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлын тухайд бидэнд ярилцаж ойлголцох асуудал байгаа. Харин ардчилсан Үндсэн хуультай орны тухайд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад хүнийг буруутгаж гүтгэдэг, тэр дундаа бусдын буруутай үйлдлийг хэн нэгэнд халдааж тохох гэдэг хууль бус үйлдэл байж таарахгүй. Иймээс би иргэн хүний хувьд нэр төрөө сэргээлгэхээр дүүргийн шүүхэд хандаад байгаа" гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ