М.Зоригт: Н.Алтанхуягийг намаас хөөх хэрэгтэй

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг сайдын суудлаа өгснөөс хойш гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн М.Зоригт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг намаас хөөх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа "АН-аас бүрэн төлөөлөх эрх аваагүй Н.Алтанхуяг дур мэдэн МАХН-тай гэрээ байгуулсан учир намаас хөөх хэрэгтэй" гэж бичжээ.

Н.Алтанхуяг өнгөрсөн аравдугаар сард МАХН-ын дарга Н.Энхбаярыг эх орондоо ирэнгүүт МАХН-тай 2024 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм. Энэхүү ажлаа намын нөхдөдөө танилцуулаагүй хэсэг бүлэг нөхөдтэй хамтран шийдсэн нь намынх нь дургүйг хүргэсэн. Түүний сайн найз гэгдэх Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүртэл дургүйцлээ илэрхийлэн, Н.Алтанхуягийг шүүхэд өгнө гэж байсан юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ