Н.Алтанхуяг өөрийнх нь эсрэг кноп дарсан 8 гишүүнийг хөөнө гэжээ

УИХ-ын өчигдрийн чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсан. Ерөнхий сайдыг огцорсоны дараа АН-ын Гүйцэтгэх зөвлөл яаралтай хуралдаж, маргааш буюу энэ сарын 7-нд 15.00 цагаас АН-ын ҮЗХ-г хуралдуулахаар болсон юм. Харин өчигдрийн Гүйцэтгэх товчооны хурлаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “АН-ын даргын албан тушаалаа өгөхгүй гэдгээ мэдэгдэж, Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан АН-аас УИХ-д сонгогдсон Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга нарын найман гишүүний АН-с хөөх шийдвэрийг ҮЗХ-оор гаргуулна" гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын чуулганд оролцоогүй С.Эрдэнэ, Д.Одонтуяа, Н.Батчимэг, Д.Ганхуяг нарын АН-ын долоон гишүүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, цаашид улс төрийн өндөр албан тушаалд томилуулахгүй байлгах хариуцлага тооцно гэдгээ Н.Алтанхуяг гүйцэтгэх зөвлөлийн гишүүддээ мэдэгджээ.

Маргааш хуралдах АН-ын ҮЗХ-ны хуралдаар Н.Алтанхуягийг намын даргаасаа солих эсэх сонгууль явагдана. Үүнээс үүдэн АН-ын нэр бүхий 15 гишүүн хариуцлага хүлээх эсэх нь тодорхой болох юм байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ