Л.Гансүхээс мэдүүлэг авчээ

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдүүлэг авчээ. Учир нь Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг Л.Гансүхийг хүчээр өлсгөлөн зарласан хэрэгт буруутган АТГ-аас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулах хүсэлт гаргасан юм. Энэ дагуу Л.Гансүхээс хэн нэгний шахалтаар өлсгөлөн зарласан, батлан даалтад гарахыг хэн нэгэн даалгасан эсэхийг шалгаж байцаалт авсан байна. АТГ-ын мэдээлсэн Ц.Баасандоржийн гэх гар бичмэлд “Е.Сайд өлсгөлөн зарла. Тэгээд батлан даалтад гаргаж эмнэлэгт хэвтүүлэхээр ярилцсан” гэж дурьдсан байдаг.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ