Түүний судсаар шударга дээдсийнх нь цус гүйж байгаа

Жалбасүрэнгийн Батзандан. Энэ залууг би үүх түүхээр нь мэдэх юм. Сүхбаатар аймагтаа төдийгүй орон даяар шударгаараа гайхагдсан гэр бүл бол Жалбасүрэн гуайнхан. Би олон жилийн өмнө Ж.Батзандангийн нагац ах Рэгжийбуу гуайтай хамт ажиллаж байлаа. Рэгжийбуу гуай аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, би ХЗЭ-ийн хорооны хэлтсийн эрхлэгч.

Ажил төрлийн байнгын холбоотой. Өвлийн дүн хуйтнээр Рэгжийбуу дарга хөдөө суманд тэмээтэй л явж байна. Сумын удирдлагууд бас тэмээ уначихсан, богц ганзагалчихсан дагана. Дарга маань “Машин найдваргүй. Энэ цасанд замаас жаахан л гарвал суучихна. Хайран бензин масло.” “Говь нутагт тэмээ шиг найдвартай унаа байхгүй. Уул хаданд байгаа аль ч айлд хүргээд өгнө” гээд машин ер унахгуй, ат уначихсан л явж байдаг хүнсэн. Дараа нь “Намын эсэргүү бүлгийнхний хилс хэрэгт холбогдон арга хэмжээ авагдаад олон жил хөөгдөж туугдаж явсан. Рэгжийбуу гуайн номонд нэг сайхан үг байдаг юм. “Над шударга цус бий. Монголдоо үлдээх шударга тус бий” гэж бичсэн байдаг. Ёстой л, хеөгдөж туугдаж явсан ч шударгаар хедөлмөрлөж таалал төгссөн дөө.

Ж.Батзандангийн аав “Шударга прокурор” хэмээн олноо хүндлэгдсэн буурал, саяхан хүртэл амьд сэрүүн байсан. 1990 оны ардчилсан хувьсгалыг Сүхбаатар нутагтаа хамгийн анх өлгийдөн авсан хүн бол Жалбасүрэн гуай. Ардчилсан хувьсгалын хэдэн банди нарыг анх хотоос очиход, аймгийн намын хорооны товчооны гишүүн, прокурор Жалбасүрэн гуай гэртээ хүлээж аван цайлж дайлаад, ажил үйлсийг нь бүх талаар дэмжиж байхад тухайн үеийн аймгийн удирдлагууд үсгүй зараа үзсэн юм шиг гайхаж байсан гэдэг. Жалбасүрэн гуай Сүхбаатар аймагтаа ардчиллынхны үйл ажиллагаа бүхнийг дэмжсэн төдийгүй хэдэн хүүхдээ шударга үнэний энэ замд үдсэн хүндээ. Хүүхдүүдийн нэг нь Ж.Батзандан.

Ж.Батзандан иргэний нийгмийн удирдагч болсон. Хамтран зүггэгчид нь О.Магнай, Г.Чимидсүрэн, Хосбаяр гээд олон залуус бий. Сүүлийн 24 жилд ээлжлэн төр барьсан намуудын зөв шударга зүйлийг дэмжиж, буруу булхайг нь илчлэн ард түмэндээ хүргэж байсан хүмүүс. Шударга үйлс бүхнийг дэмжиж, Монголд авлигагүй, алагчлалгүй сайхан нийгэм тогтоохын төлөе өнөөг хүртэл олон жил зүтгэж ирсэндээ. Д.Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулж, төрийн өндөрлөгүүдэд шаардлага тавьж, нийгмээ эрүүлжүүлэхийн телөө бололцоотой бүхнийг хийж байсныг монголчууд мартаагүй л байгаа. Ядуу зүдүү амьдралаа ойлгуулахын тулд, хүнд бэрх нөхцлөөс гарахын тулд Бат- занданыхны явуулсан тэмцэл бүхэн үр дүнд хүрч байсан. Тэрээр талбайд 200-гийн ган нүдэж, улаан лоолиор шидэж, эрх баригчдад дохио санамж өгсөөр байв.

2008 оны долоодугаар сарын 1.

Цуст хар өдөр. Сонгуулийн булхайд дургүйцсэн ард түмний тайван жагсаалыг бүх “хар хүчин” нийлж устган, Д.Сүхбаатарын талбайг хүний цусаар угааж билээ. Энэ аймшигт хядлагын гол зорилго нь Монгол дахь иргэний хөдөлгөөнүүдийг дахин өндийж ирэхгүй болтол нь намнах, тэмцэгч ард түмнээ хашраах явдал байсан. Жанжны талбайд таван хүн нас барж, 800 гаруй жирийн иргэд баривчлагдаж, тэдний 200 орчим нь шоронд ял эдлэж билээ. Иргэний хөдөлгөөний удирдагчдыг баривчлан эрүү шүүлт тулгахад хамгийн эхэнд байсан хүн нь Ж.Батзандан, О.Магнай нар. Эрх баригчид, цуст яргаллын хор уршиг, хичнээн хүнийг алж устгасан, эрэмдэг зэрэмдэг болгосноо одоо хүртэл нууцлаж үлдсэн. Ийм хүнд үед ард түмнийхээ тэмцлийн тугийг өргөж явсан хүн бол Ж.Батзандан гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Дараа нь Ж.Батзандан Ардчилсан намд элссэн. Ганц Ж.Батзандан ч биш олон хүн ардчиллыг бараадаж ирсэн л дээ. Монгол дахь ардчиллын үнэт зүйл бүхнийг аврах цорын ганц итгэл нь Ардчилсан нам гэсэн ойлголт олон хүний сэтгэл санааг эзэмдэж байсан байх. Хэдхэн жилийн дараа Ардчилсан нам, Монголын ардчилал Н.Алтанхуяг тэргүүтэй цөөн хэдэн луйварчдаар “ясаа бариулах” юм гэж, хэн ч тэр үед төсөөлөөгүй биз.

Гэтэл өнөөдөр юу болов.

Монголын ардчиллын телөө “үсээ хуйхлаж, зүсээ харлуулж” явсан партизанууд нь, энэ намд итгээд батлахыг нь өвөртөлчихсөн олон мянган хүн амаа бариад гаслаж сууна. Нэрт нийтлэлчдээсээ эхлээд, “Алтанхуяг Ерөнхий сайдтай байсанд орвол, Ардчилсан намынхан лааз өшиглөж явсан нь дээр” гэж бичих боллоо.

Парламент дахь сөрөг хүчнийхэн, бусад нам эвслийн шудрага гишүүд, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах өргөдлийг УИХ-ын даргад өрген барилаа.Тэр бичигт МАН-ын 26 гишүүнээс гадна, Ардчилсан намаас Ж.Батзандан, “Шударга ёс” эвслээс Л.Цог нарын гарын үсгээ хамтатгаж, Аргагүй л гуйвж дайвдаггүй, гуйж царайчилдагтүй хоёр шударга гишүүн гарын үсгээ зурчихаж. Үүнээс үүдэн Н.Алтанхуягийнхан Ж.Батзанданг “авлах” их аянд мордоцгоолоо. Намаас хөөнө гэнэ. Хариуцлага тооцно гэнэ. Өнөөх их ардчилалтай нам маань шударга санал өгсөн гишүүнээ хөөхөд хүрэхлээрээ юу болдог билээ.

Харгис, дарангуйлагчид гэдгээ харуулж байгаа бус уу. 2012 оны УИХ-ын сонгуульд тойргоос хамгийн ендөр санал авсан нь иргэний хөдөлгөөний удирдагчид Ж.Батзандан, С.Ганбаатар нар. Тэгтэл Ардчилсан намын нэр барьсан хэдэн хүн, Баянзүрхийн сонгуулийн тойргоос Ж.Батзанданг татах юм яриад сууж байна билээ. Мэдээж энэ бол бүх сонгогчдын санал биш, Н.Алтанхуягийнхны зохион байгуулсан цөөн хэдэн хүний хуйвалдаан байж таарна. Ж.Батзандангийн эсрэг, гүтгэлэг доромжлол бүхнийг цацаж байна.

Ийм улбайж сулбайсан Засгийн газрыг, ийм худалч арчаагүй Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж минчийтэл улайчихаад зүтгээд байгаа хүмүүсийг хараад өмнөөс нь ичих шиг.

Сүүлийн 24 жилд Н.Алтанхуягийн Засгийн газар шиг баян Засгийн газар байсангүй.

Монгол Улсаа барьцаалж авсан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Самурай бондын 290 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээл 280 сая ам.доллар, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дервөн их наяд тегрөг зэрэг нийт арваад их наяд төгрөг, тэгээд жил бүрийн төсвийн орлого.

Монголчууд барж идэхээргүй их хөрөнгийг Н.Алтанхуягийнхан гэр бүл үр хүүхэд, дүү нар, танил талаараа хуваагаад “зооглочихлоо” шүү дээ. Ард түмэндээ хүртээсэн юм гэвэл хоёр кг махны үнэ. Ийм Засгийн газрыг байлгаад л баймаар байгаа юмуу.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн паян гэвэл бүхэл бүтэн ном болно доо. Хүргэн Г.Дэнзэнгээ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болгож, дүү охин Уянгынхаа овгийг өөрчлөн “Эрдэнэс тавантолгой” компанийн 17 тэрбумын тендерт ялуулаад л эхлэсэн. “Цэвэр агаар сан”-гийн 3.6 тэрбум, “Нүүрс хөтөлбөр”-ийн 3.2 тэрбум, Сайншандын уйлдвэрлэлийн цогцолборын олон тэрбум... Ер нь Н.Алтанхуягийн нэр холбогдоогүй луйварууд бий гэж үү. Бурхан халдунд хоёр удаа том зугаалга зохион байгуулан, нэгэнд нь төөрч асар их хохирол учруулсан, нөгөөд нь хүний амь эрсдэснийг таг нуусан.

Бас, прокурорын зөвшөөрөлтөйгеөр эрх бүхий байгууллага нь тагнаж чагнах төхөөрөмж тавьсныг УИХ-ын хуралдаан дээр зарлаж Монгол Улсын нууц задруулсан... гэхчлэн энэ хүний бүтэлгүй оролдлогууцыг тоочиж барахгүй л дээ. Ийм Ерөнхий сайдтай Засгийн газрыг огцруулах гэлээ хэмээн Ж.Батзанданг “хөгцтэй араа”-ндаа зуугаад байх нь юу гэлтэй юм дээ.

Би, МАН-ыханд хэлдэг л дээ. Та нар Н.Алтанхуяг тэргүүтэй энэ “идэмхийнүүдийг” огцруулах гэж яараад яахнав дээ. Энэ чигтээ байгаад 2016 онтой золговол та нар ялахад л амар шүү дээ. Н.Алтанхуяг тэргүүтнүүд, Ардчилсан нам, Монголын ардчиллын “ясыг барьчихаад” амжиж хилээр гарвал тэр л биз. Эс амжвал Н.Энхбаярынхаа орон дээр л очно шүү дээ” гэдэг юм. Тэд намайг “Жамъян гуай та ойрмогхон төрийн ордноор ороод гарлаа гэсэн. Н.Алтанхуягаас юу авчихав даа” гэж цаашлуулна. Би юу ч авдагтүй. Авах ч үгүй. Надад хоногийн хоол л байвал боллоо.

Ж.Батзандан минь, Засгийн газрыг огцруулахад нэрээ орууллаа гэж, зүйл бүрийн хүмүүс чам руу үсчиж л байна. Чамайг улам л хурцалж байгаа байх. “Жингэрүүд хуцаж л байг. Жингийн цуваа явдагаараа л явна” шүү.

Г.Жамъян / Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ