ҮЗХ-ны хурал өнөөдөр 14:00 цагт үргэлжилнэ

АН-ын ҮЗХ-ны хурал өчигдөр 18:00 цагт товлогдсон ч нэг цагаар хойшилж эхэлсэн юм. Тус хурлыг намын дарга Н.Алтанхуяг, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар удирдаж эхэлсэн ч гишүүдийн шаардлагаар хурал удирдах хүмүүсийг өөрчилсөн юм. Ийнхүү Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар хурлын тэргүүлэгчээр сонгогдов.
Уг хуралдаанаар тус намын Их хурлыг зарлах нь зүйтэй гэсэн санал ч дэмжигдээд байсан аж. Тиймээс ҮЗХ-ны хурлаар намынхаа даргыг огцруулж, шинэ даргатай болохоор ҮЗХ-ны гишүүдийн гарын үсгийг цуглуулсан байна.
Гэвч ҮЗХ-ны хуралдаан хэлэлцэх асуудал руу гаа ч орж чадалгүй, шөнө дөл болтол маргалдсаар өчигдөр түр өндөрлөлөө. ҮЗХ-ны гишүүдЗасгийн газрын эсрэг санал өгсөн гишүүдийг намаас хасах, ойрын хугацаанд Их хурлаа хуралдуулах, намын даргаа сонгох гээд олны анхаарал татаж байсан сэдвүүдийн аль алийг нь хэлэлцэж чадсангүй.
Тус хурал өнөөдөр 14:00 цагт үргэлжилнэ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ