Нударга зөрүүлээд амжсан АН-ын ҮЗХ-ны хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Өчигдөр харуй бүрийтэй зэрэгцэн эхэлсэн ҮЗХ-ны хурал ширүүхэн уур амьсгал дунд түр завсарлан өнөөдөр үргэлжилж байна. Хэнээрээ хурлаа даргалуулах вэ гэдэг асуудал хурлын эхнээс л маргаан дагуулж улмаар Н.Алтанхуяг, Ц.Оюундарь, Э.Бат-Үүл нар даргалах гэсэн ч шийдэлгүй хүрэлд талцаж маргалдсаар дуусчээ. Мөн ҮЗХ-ны гишүүн бус хүмүүс танхимд байсан гэсний дагуу С.Эрдэний саналаар бүх гишүүдийг гаргаж нэрстэй тулган дахин оруулж хурлаа үргэлжлүүлсэн гэнэ.

Шөнийн 00 цаг өнгөртөл маргаанаа таслаж чадалгүй хуралдахдаа үндсэн асуудалдаа ч орж амжаагүй зарим эх сурвалжийн мэдээллээр Н.Алтанхуяг даргаа тайзан дээрээс чирч буулгасан, хоорондоо гар зөрүүлээд авсан зэргээс харахад өнөөдрийн хурал ч ширүүн үргэлжлэхр шинжтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ