Ерөнхийлөгч АПЕК-ийн дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бээжин хотод болох гэж буй АПЕК буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтад оролцохоор өнөөдөр Улаанбаатараас мордлоо. Монгол Улс АПЕК-ийн уулзалтад анх удаа зочны хувиар оролцож байгаа юм. АПЕК-ийн энэ удаагийн хурлыг "Ирээдүйд хандсан Ази, Номхон далайн бүсийн түншлэлийн харилцааг хамтдаа байгуулъя" гэсэн гол сэдвийн дор зохион байгуулахаар болжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ