Мөнгөний бодлогын талаарх тогтоолын төсөл дэмжигдэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эцсийн хэлэлцүүлгийн үеэр тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй. Ингээд тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ