Гишүүдийн утасны сүлжээг хааж байна

АН-ын ҮЗХ-ны хуралд ирэх 194 төлөөлөгчөөс өчигдөр176 нь ирсэн байна. Харин өнөөдөр гишүүдийн ирц харьцангуй цөөн байна. Төрийн ордны Их танхимд үргэлжилж байгаа уг хурлыг хэвлэл мэдээллийнхэнд хаалттай явуулж буй. Гэсэн хэдий ч тус хурлын талаар мэдээлэл гадагш цацагдсаар байгаа учир зарим гишүүдийг твиттер хуудсаа ашиглахгүй байхыг хүртэл сануулаад байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Тиймээс хурлыг чанд хаалттай байлгахын тулд утасны сүлжээг хааж байгаа бололтой.

АН-ын ҮЗХ-ны шийдвэрийг Монголын ард түмэн чих тавин хүлээсээр байна. Учир нь энэ хурлын шийдвэрээс АН-ын ирээдүй, Засгийн газрын хувь заяа, цаашлаад хүн бүрийн амьдралд нөлөөлөх нь гарцаагүй. Харин эдийн засагчид улс орныхоо эдийн засгийн асуудлыг эхэлж шийдчихээд дараа нь засаг байгуулах ажилдаа орох хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Эс бөгөөс ард түмэн элгээрээ хэвтэх дээрээ тулаад байгааг сануулж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ