Г.Дэнзэн ҮЗХ-ны хуралд оролцох нь зөв үү

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн Ардчилсан намын ҮЗХ-ны хуралд ирсэн нь олны гайхашралыг төрүүлээд байна. Учир нь Төрийн албаны хуулиар "Төрийн жинхэнэ алба хаагч нь тус албан тушаалд томилогдохын өмнө намын гишүүн болон ҮЗХ-ны гишүүнээсээ татгалзсан байх" ёстой юм.
Тиймээс энэ эрхэм Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар буюу төрийн албан тушаалд томилогдохоосоо өмнө АН-ын гишүүн, ҮЗХ-ны гишүүнээсээ хэдийнэ татгалзсан байх учиртай сан. Харин ийнхүү хуралд оролцож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэ хүнд аливаа дүрэм, хууль үйлчилдэггүйн нэгэн жишээ гэлтэй.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ