Н.Энхбаярын дараагийн нүүдэл юу вэ?

Ардчилсан намын улс төрийн тавцан дахь тоглолтыг хилийн чанадаас нэгд нэгэнгүй ажиглаж суугаа нэгэн эрхэм бий. Тэр бол Сөүлээс Улаанбаатарт ирэхдээ эрх баригчдыг хагаралдуулсан гэрээнд Ерөнхий сайдыг зуруулж, Төрийн ордны хойморт хээв нэг заларчихаад буцсан Н.Энхбаяр.

Н.Алтанхуягтай 2024 он хүртэл хамтран ажилласнаар МАН-ыг нэгмөсөн дарж, засгаас хүртэх бялуугаа тогтвортой байлгах төлөвлөгөөгөө бодит ажил болгочихоод буцсан нь Шинэчлэлийн засгийн газар дэгээ ороосон алхам болсныг тэрээр далдаас ажиж байгаа.

МАН-ыг дарах гэсэн биш Н.Алтанхуягийг унагах гэж түлхэхэд нь дэгээ ороож өгсөн нь яваандаа МАХН нь Засгаас шахагдах магадлалтайг ч тэр харж байгаа. Учир нь АН-ын ҮЗХ-ны хурлаар Н.Алтанхуягтай хийсэн гэрээг нь цуцлачихсан, мөн парламентад суудалтай намуудтай засаг байгуулах талаар зөвшилцөх чиглэл өгсөн нь МАН-ыг өндөлзүүлж эхэлсэн зэрэг түүний төлөвлөгөөг нурааж мэднэ.

Тиймээс ийм чухал цаг мөчид тэр зүгээр нэг хараад суухгүй нь тодорхой бөгөөд дараагийн нүүдлээ ч Н.Алтанхуягийг унагасан баяраа тэмдэглэж суугаа МАН-аас өрсөөдхийж байгаа нь лавтай. Н.Энхбаярын дараагийн нүүдэл юу вэ?

М.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ