Р.Амаржаргал шиг эдийн засагч л одоо хэрэгтэй

Н.Алтанхуягийг унахтай зэрэгцэн дараагийн ерөнхий сайдын нэр олны дунд таамаг дагуулсаар ирлээ. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Д.Дорлигжав гээд олон хүний нэр хэвлэлээр тууж явсан ч шинэ ерөнхий сайдын нэр Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаас гарсангүй.
Төрийн ажил үндсэндээ бүх шатандаа гацсан энэ цаг мөчид Арчилсан нам дараагийн ерөнхий сайдаа тодруулах, улмаар засгаа шинэчлэх ажилд ийнхүү хоорондын зөрчлөөс үүдэн хойрго байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа.
Ийнхүү улстөрчдийн хувьд сандал ширээний асуудал эдийн засгийн хямралаас нэгдүгээрт тавигдаж байгаад бухимдсан иргэдийн хувьд дараагийн ерөнхий сайд хэн ч байлаа нэг их хүлээлт өгөхгүй байгаа нь тодорхой.
Харин тэр ерөнхий сайдад эдийн засгийн хямралаас Монгол түмнээ аваад гарчих Р.Амаржаргал шиг нэр цэвэр, тулхтай улстөрч, эдийн засагч мөн ч их хэрэг болно доо хэмээн олон хүн хүсэж байгаа нь лавтай.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ