Нийгмийн халамжийн чиглэлээр Герман улстай хамтран ажиллана

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай А.Крамме нар энэ сарын 07-ны өдөр "Хамтын ажиллагааны баримт бичиг"-т гарын үсэг зурав.
Энэхүү баримт бичгийн хүрээнд тэтгэврийн даатгалынтогтолцооны шинэчлэлийн тухай судлах, тэтгэврийн нөөц сан бий болгох, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн халамж, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг манай улсын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ