Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг хоёр дээр санал хураах гэж байна

Ардчилсан намын бүлэг яг одоо хуралдаж, Ерөнхий сайдад өрсөлдөж буй УИХ -ын гишүүн, ЗГХЭГ -ын дарга Ч.Сайханбилэг, УИХ -ын гишүүнР.Амаржаргал хоёр дээр санал хураах гэж байна. Хэдийгээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрыг унагахад кноп дарсан АН- дах УИХ-ын гишүүдийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй гэж байсан ч ийнхүү Р.Амаржаргалын нэр санал хураалтад багтжээ. Эх сурвалжийн мэдээлснээр АН өнөөдөртөө багтаж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ тодруулна гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ