Г.Уянга: Оюутолгойд гадаад, монгол ажилчид 25 дахин зөрүүтэй цалин авч байна

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга өнөөдөр Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 30/15/59 дүгээр тушаалаар “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж тайлан дүгнэлтээ гаргасан талаар дуулгаад “Оюутолгой” ХХК-ийн цалингийн талаарх судалгааг танилцуулав.

Г.Уянга "“Project management institute буюу Төслийн менежмент институт нь 29 орны 30 гаруй мянган төслийн менежерүүдийн цалинд судалгаа хийхэд Оюутолгойн жилийн дундаж цалин 92 мянган ам.доллар байгаа нь тогтоогдсон байна. Энэ нь судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингаас 2.8 дахин их байгаа юм. Мөн "Оюутолгой" төслийн хүрээнд далд уурхайн ажил гүйцэтгэсэн “Рэд Пат” ХХК-ийн дотоод болон гадаад ажилтнуудын цалин асар их зөрүүтэй байна. Тухайлбал, гагнуурчны цалинг гадаад ажилтанд 1,8 сая төгрөг, харин монгол ажилтанд 71.6 мянган төгрөгөөр тооцон олгож байгаа нь 25 дахин зөрүүтэй байгаа юм” гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ