Ерөнхий сайдад нэр дэвшсэн Д.Ганбат нэрээ татлаа

АН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчдэд санал хурааж байгаа юм. Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбатыг нэр дэвшүүлээд байсан бол Д.Ганбат дөнгөж сая нэрээ татжээ. Харин УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг бүлгийн хуралдаанд ирсэнгүй. Ингээд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал дээр санал хураалт явагдахаар болжээ. Гишүүдийн ихэнх нь дараагийн Ерөнхий сайд Р.Амаржаргал болох нь тодорхой боллоо гэж байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Дараагийн Ерөнхий сайд Р.Амаржаргал болох нь тодорхой боллоо. Түүнд амжилт хүсье" гэжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ