Р.Амаржаргалын асуудлыг хэлэлцэхэд "Алтангадас"-ынхан оролцоогүй

АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгосон. Бүлгийн хуралдаанд 30 гишүүн оролцсоноос 27 нь Р.Амаржаргал гишүүнийг дэмжсэн юм. Харин хурлын өмнө УИХ-ын гишүүн Д.Ганбат нэрээ татаж, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг оролцоогүй. Тиймээс Ч.Сайханбилэгийг оролцуулалгүйгээр нэр дэвшигчийг сонгосон нь хууль бус гэж зарим гишүүд үзэж байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх үед найман гишүүн оролцоогүй. Эдгээр найман гишүүн нь "Алтангадас" фракцын С.Баярцогт, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, А.Бакей, Ч.Сайханбилэг, Я.Санжмятав, Г.Батхүү, Х.Тэмүүжин нар байжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ