З.Энхболд: Би АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ

УИХ-ын дарга З.Энхболд АН-ын даргад нэрээ дэвшүүлэхээр боллоо. Энэ тухайгаа тэрээр дөнгөж сая мэдэгдэв. Тодруулбал, АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдаж ирэх сарын 8-нд намын их хуралдуулах товыг гаргасан. Тус хурлаар Н.Алтанхуягийн оронд очих шинэ даргыг сонгох юм. Намын даргад нэр дэвших хүмүүсийн нэр одоогоор тодорхой бус байгаа. Гэхдээ УИХ-ын дарга З.Энхболд нэр дэвших нь тодорхой боллоо.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ