Өндөр хэмжээний өглөөний цайны уулзалт боллоо

“Hoгоон хөгжлийн бодлого ба санхүүгийн систем” сэдэвт өглөөний цайны уулзалтыг өчигдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны санаачлагаар зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголын Банкны холбооны Ерөнхийлөгч М.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр болон арилжааны банкуудын гүйцэтгэх захирлууд оролцлоо. Уг уулзалтаар Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, ногоон санхүүжилтийг хөгжүүлэхийн ач холбогдол болон банкуудаас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийн талаар ярилцаж холбогдох талуудын бодлого, үүрэг оролцоог тодорхойлсон байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ