Төрийн байгууллагын дэд дарга нарыг цомхотгоно

Бүх шатны ИТХ-ын Ажлын албаны орон тоог 2012 оны түвшинд аваачихаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэв.
Түүнчлэн төсөвт байгууллагын дэд дарга, зөвлөхүүдийн орон тоог танаж 345 хүнээр цомхотгоно. Ингэхдээ урсгал зардлыг 2.960.4 сая төгрөгөөр бууруулах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.
Аймаг, сумдын Засаг дарга, зарим агентлагийн дарга нар хоёр орлогчтой ажиллаж байгааг нэг болгон бууруулах, нийслэлийн Засаг даргын дөрвөн орлогчийг хоёр болгохоор УИХ-ын гишүүд санал нэгдсэн. Мөн яам агентлагийн Тэргүүн дэд дарга нарыг ирэх оны эхнээс өөр ажилд шилжүүлэхээр болжээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ