Ерөнхийлөгч өнөөдөр шууд нэвтрүүлэгт оролцоно

UBS телевизээс зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой шууд нэвтрүүлэгт оролцохоор болжээ. Тэд энэ хүсэлтээ олон дахин уламжилсны эцэст ийнхүү төрийн тэргүүн хүсэлтийг хүлээн авсан байна.

Энэхүү уулзалтаар залуус өнөөгийн нийгэм, эдийн засагт тулгамдаад байгаа олон асуудлын талаар санал бодлоо хуваалцах, Ерөнхийлөгчийн байр суурийг сонсох боломжтой болж байгаа юм. Энэ удаагийн нээлттэй ярилцлага, нэвтрүүлгийг олон нийт болон улс төр судлаач, ажиглагчид анхааралдаа аван хүлээж байна.

Шууд нэвтрүүлэг өнөөдөр 21:30 цагт эхэлнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ