Нууц мессежний эзэнд УИХ-ын гишүүн холбогдсон гэв

Нарийн төмөр царигийг батлах үеэр УИХ-ын олон гишүүд болон сонгогчдын утсанд "Хужаа цариг, газрын хууль, Bank of China", "2016 он гэж бий шүү" гэсэн мессеж ирсэн. Уг мессежийг хэн бичсэнийг шалгаж тодруулах үүргийг УИХ-ын дарга, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос ТЕГ-т өгсөн юм. ТЕГ асуудлыг шалгаад дүнгээ УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд танилцуулжээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр нууц мессежний асуудалд УИХ-ын нэгэн гишүүн холбогдсон гэж мэдээллээ. Гэхдээ уг гишүүнийг шалгах гэтэл УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдаж болохгүй байгаа тул шалгаж болохгүй байгаа гэж албан бус эх сурвалж мэдээлж байна. Тиймээс шалгалтыг зохих журмын дагуу явуулах боломж олгохыг ТЕГ-аас УИХ-д хандахаар бэлтгэж эхэлсэн байна. Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ