Э.Бат-Үүлийг шүүх хурал болно

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг маргааш шүүхээр болжээ. Түүнд холбогдох шүүх хурал маргааш 13.00 цагт болох юм. Э.Бат-Үүл нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа жиргээчдийн нэр төрд халдсан гэж жиргээчдийн нэг, иргэн Т.Мөнх-Оргил шүүхэд гомдол гаргаснаар ийнхүү шүүгдэхээр болоод байна.
Тодруулбал, Э.Бат-Үүл “Жиргээчдийн үгийг үзэх зав байдаггүй ээ. Туслах маань хааяа надад харуулж л байдаг юм. Тэгээд галзуурчихсан хүн бас байдаг юм байхдаа гэж бодоод өнгөрдөг. Лалын дайчид гээд нүүрээ нуучихсан хүмүүс явдаг даа. Нүүрнийхээ халхавчны цаанаас юу дуртайгаа ярьж, хийж явдаг хүмүүс. Тэдэнтэй л адил юм уу даа. Гэхдээ бүх жиргээчийг хэлж байгаа юм биш шүү. Тийм нөхдүүд байдаг юм шиг байна билээ. Ер нь Баабараас гаралтай нэг буруу ойлголт байдаг юм.
Интернэтэд дандаа боловсролтой хүмүүс суудаг гэж. Худлаа шүү дээ. Интернэт бол нийтийн хэрэглээ. Хэн ч тийшээ орж болдог. Хэн нэгний ажил таалагдахгүй, санаа бодол нийлэхгүй бол тэрийгээ зүгээр хэлчихэж болдоггүй юм уу. Тэгээд интернэтээр баахан хараал урсгасны дараа таашаал авдаг бололтой юм. Тийм өвчтэй, шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй” гэж жиргээчдийн тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Үүнийг нь жиргээчид өөрсдийг нь гутаан доромжилсон, нэр төрд нь халдсан гэж үзсэн байдаг.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ