Р.Амаржаргалын ард "Женко" байжээ

Нэгэн цагт Ерөнхий сайдын албыг хашаагүй биш, хашиж үзсэн эрхэм дахин энэ суудалдаа эргэн очиж Монголын улс төрийн түүхэнд нэгэн содон хуудас нээх байв. Ардчилсан намын бүлгийн хурлаар 100 хувь дэмжигдсэн ч ҮЗХ-ны хурлаар Ч.Сайханбилэгт багахан саналаар хоцорч үлдсэн Р.Амаржаргал гишүүний ард "Женко" байсан тухай эх сурвалж мэдээлсэн юм.

"ҮЗХ-нд Алтан гадасынхан яах аргагүй олуулаа юм" хэмээн санаашрангуй жиргэсэн Р.Амаржаргал гишүүнийг Х.Баттулга дэмжихээс гадна ард нь далд тоглолт хийж байсан нь яах аргагүй бусад фракцуудыг цэрвэхэд хүргэсэн гэнэ.

Гэхдээ Р.Амаржаргал гишүүн ерөнхий сайдын суудлаас шүүрээд алдсандаа нэг их харамсахгүй байгаа гэж түүнд ойр байдаг албан бус эх сурвалж өгүүлсэн юм. Ямартай ч Р.Амаржаргалын карьер ингээд төгсөхгүй нь тодорхой бөгөөд ард түмэн ямар хүчтэй дэмжихийг тэрээр өөрөө харж, мэдэрч чадсан нь түүнийг ийнхүү нэг их харамсаад байхааргүй сэтгэл хангалуун үлдээсэн бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ