МАН шинэ Засгийн газартай хамтарч ажиллахаар болжээ


УИХ дахь АН-ын бүлгээс шинэ Засгийн газрыг байгуулахад парламентад суудалтай намуудтай зөвшилцөхөөр болсон. Тиймээс ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг эхний ээлжинд парламентад суудалтай намуудад Засгийн газарт хамтран ажиллах саналыг хүргүүлээд байгаа юм байна. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад “Ажлын хэсэг нийт дөрвөн удаа хуралдсан. Тэгээд урьдчилсан байдлаар ИЗНН, “Шударга ёс эвсэл”-д хамтран ажиллах санал өгсөн байгаа. Энэ бол зарчмын асуудал байсан. Учир нь бид одоо ч хамтарч байгаа. Тэгэхээр хамтарсантайгаа хамтарна. Харин өнөөдөр АН-ын шинэ дарга Засгийн газарт хамтран ажиллах зөвшилцлийн бичгийг албан ёсоор намууд руу хүргүүлэх гэж байна. Тодорхой хэлэхэд ИЗНН, “Шударга ёс”, МАН шинээр байгуулагдах Засгийн газарт хамтарна. Энэ бол үнэн” гэсэн хариулт өглөө.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ