Б.Эрдэнэбат Ц.Элбэгдоржийг дэмжинэ

Эх орон намын дарга Б.Эрдэнэбат намынхаа улс төрийн зөвлөлийг хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцохоор болжээ.
Нам гүм байсан тэрээр ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулиар сэрж, улс төрийн амьдралдаа эргэн орсон бололтой. Тэр "Бид одоо ингэж нам гүм, сул дорой байж болохгүй. Одоо идэвхтэй ажиллаж, улс төрийн намуудтай яриа хэлэлцээр хийж, ирэх сонгуульд хүчтэй өрсөлдөх хэрэгтэй" хэмээн мэдэгдсэн байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ