МАН-ын УЗ-ийн хурал өнөөдөр үргэлжилнэ

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр дахин хуралдана. Тэд Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар өчигдөр хэлэлцсэн ч тодорхой нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй юм. МАН-ын УЗ-ийн гишүүдийн олонх нь АН-аас нэрийг нь дэвшүүлээд байгаа Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэж үзэж байгаа бол бас шууд дэмжихгүй гэх нь засгийн ажлыг гацаасан гэх шүүмжлэл дагуулна гэсэн байр суурьтай хүмүүс ч байна.
Тиймээс дээрх байр сууриудаа нэгтгэж нэгдсэн шийдвэр гаргах үүднээс ийнхүү МАН Удирдах зөвлөл дахин хуралдахаар болсон гэнэ.
Ч.Сайханбилэг нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Тэгэхээр Н.Алтанхуягийн Засгийн газарт хариуцлага тооцох гэсэн МАН болон бусад нам, эвслийнхний улс төрийн алхам үр дүнгүй болно хэмээн тэд болгоомжилж байгаа ажээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ