Р.Амаржаргал: МАН-тай хамтрах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож олон зүйлийн тухай үзэгчидтэй үзэл бодлоо хуваалцсан юм. Тэрээр дараагийн Засгийн газрыг хэрхэн байгуулах ёстой, мөн өөрөө Ерөнхий сайд болбол хэрхэн ажиллах байсан талаар байр сууриа илэрхийлсэн юм.

“Гүйцэтгэх засаглал бол ерөөсөө л сахилга. Тэр ардчилал энэ тэрээ УИХ ч байна уу, өөр газраа ярь. Гүйцэтгэх засаглал бол шат шатандаа сахилгатай, зохион байгуулалттай, хариуцлага хүлээх ёстой бүтцийн байгууллага. Тэгэхээр сахилга, зохион байгуулалт, хариуцлага гурав маш чухал. Ажлаа хийж чадахгүй бол зайл гэдэг зарчим л үйлчлэх ёстой. Огт ажлаа мэдэхгүй, цаг аргаасан юмнууд төрийн ордон, яамны коридороор сэлгүүцэж байна. Хөөгөөд явуул гэхээр тэрний хамаатан гээд байдаг. Сахилга, зохион байгуулалт, хариуцлага алдагдсан учраас л Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон” гэв.

Мөн тэрээр өөрийнхөө Засгийн газрыг аль нэг нам гэхээсээ илүү тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хүмүүсээс бүрдүүлнэ гэсэн бодолтой байснаа хэллээ. Товчхондоо “хий нь гарсан миний үеийнхэн л өөрчилж чадна” гэсэн үгээр мэргэжлийн Засгийн газар байгуулах байснаа тодорхойлсон.

Харин Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд МАН-тай хамтрах хэрэгтэй гэдэг байр суурьтай байна. МАН-тай хамтрахгүйгээр тогтвортой байдал бүрдүүлэх хэцүү, одоо байгуулагдах Засгийн газарт тогтвортой байдал чухал" хэмээн тэрээр үзэл бодлоо илэрхийлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ