Ч.Сайханбилэг еэвэнгийн нөгөө талаа авах уу

АН-ын ҮЗХ-ны хурлаар Ч.Сайханбилэгийг ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байгаа. Өөрийнх нь намын бүлэг болон "Шударга ёс" эвсэл Ч.Сайханбилэгийг дэмжихээ мэдэгдээд байгаа энэ цаг мөчид МАН-ын бүлгийн шийдвэр бүх зүйлийг шийдэх болоод байна.

АН-ын дарга З.Энхболд зөвшилцөх бичиг хүргүүлснээр төрийн ордонд МАН-ын бүлгийнхэн хуралдаад завгүй.

ҮЗХ-ны хурлаасаа хэдхэн хүний зөрүүгээр буюу 53,6 хувийн саналаар гарч ирсэн Ч.Сайханбилэг АН-ын бүлгийн хурал дээр 29 хүнээс 19-ийнх нь итгэлийг татсан гэж үзвэл ерөнхий сайдад нэр дэвшигч маань тэн хагасаас багахан илүүгээр л дэмжигдээд яваа.

Тиймээс Ч.Сайханбилэг одоохондоо еэвэнгийн нэг талыг л халаасалсан гэсэн үг. Еэвэнгийнхээ нөгөө талыг авахын тулд тэр одоо Ардын намынхны итгэлийг хэрхэн татах дээр ажиллаж байна.

УИХ бол АН-ын ҮЗХ биш учраас МАН аль тийшээ хазайна, шинэ засгийн газар болон түүний тэргүүний хувь заяа тэр тийшээ хөврөх учиртай.

М.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ